Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт эхэллээ
2018.04.24

Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалт эхэллээ

Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэшсэн нягтлан бодогчдыг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах, тасралтгүй хөгжлийн сургалтаар хангах үүрэгтэй байгууллага юм. 

Тус институтээс 2000-2006 онд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан гишүүддээ зориулан мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтыг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Сургалтад нийт 1000 орчим гишүүд хамрагдах бөгөөд сургалтаар мэргэжлийн сүүлийн үеийн чиг хандлага, мэдээллүүдийг гишүүдэд хүргэх юм.  

Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтын журам”-ын дагуу мэргэшсэн нягтлан бодогчид нь жилд 40 кредит цагийн нормыг бүрэн ханган биелүүлсэн байх шаардлагатай.