2018.04.19

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ сард багтаан шинэчлэх ёстой

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг  УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө хэд хэдэн асуудлаар  Хөдөлмөр нийгмийн зөвшлийн  гурван талт үндэсний хороог хуралдуулах шаардлагатай байгааг МҮЭХ-оос мэдэгдлээ. Мөн энэ сард багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ шинэчлэн тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Шинэ төслөөр бол  1-30  хүртэлх хувиар хөдөлмөрийн чадвараа алдахад ямар нэгэн нийгмийн хамгааллын арга хэмжээ байхгүй. Мөн салбарын болон сумын  хамтын хэлэлцээрт  асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарын асуудлыг ярихад салбар яам нь оролцохгүйгээр, салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, тухайн сургуулийн захирлуудтай цалингийнхаа асуудлыг тохиролцох зохицуулалттай