2018.04.03
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцлоо
Тус нэвтрүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, “Norges Bank”-ны дэд ерөнхийлөгч Эгил Матсэн нар “Баялгийн сан”-ийн талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл тэд ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улсын хувьд баялгийнхаа орлогыг бүгдийг нь зарцуулаад ч гурван монгол хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байгаагийн шалтгаан болон гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.