2018.03.22

Монгол Туркийн эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх боломж

Монгол Туркийн эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх боломжийн талаар Н.Энхболд МҮОНТ-д ярилцлага өгчээ.

-Энэ удаагийн хуралдаанаар хоёр талын хамгийн гол хэлэлцсэн асуудал юу вэ?

Монгол Туркийн засгийн газрын комиссын Монголын талын дарга Н.Энхболд: Засгийн газар хоорондын хуралдаан 2013 онд болсноос хойш таван жил завсарлаад өнгөрсөн өдрүүдэд болж байна. Энэ хугацаанд тулгамдсан асуудлуудаа хэлэлцлээ. Тухайлбал: Стратегийн түншлэлийн хувьд асуудал юу байна, эдийн засгийн хувьд гэх мэт. Улс төрийн харилцааны хувьд ярилцсан зүйл байхгүй.

-Хоёр улсын худалдаа, эдийн засгийг цаашдаа хөгжүүлэх боломж байна уу? Ямар тодорхой чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөтгөх боломжтой байна вэ?

Н. Энхболд: Худалдаа, эдийн засгаа хөгжүүлж  болох нөөцүүдээ бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас хөгжиж чадахгүй байна.