2018.03.07

Н.Учрал гишүүний хүсэлтээр Төрийн ордон ЭКО ЗОГСООЛТОЙ болжээ

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд очиж, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед Н.Учрал гишүүн эдийн засгийн үр ашигтай, байгальд ээлтэй цахилгаан автомашин албан хэрэгцээндээ ашиглахаар болсон.

Түүний хөлөглөж буй машин нь 2013 онд үйлдвэрлэсэн Nissan LEAF маркийн автомашиныг бөгөөд энэ машин нь 100 хувь цахилгаанаар явдаг.

Тиймээс Н.Учрал гишүүн өнгөрсөн нэгдүгээр сард Төр, Засгийн үйлчилгээ эрхлэх газраас Төрийн ордны авто машины зогсоолд зогсоол гаргаж өгөхийг хүссэн юм.

Түүний хүсэлтийн тус газраас гаргаж өгчээ. Ингэснээр Төрийн ордны ЭКО ЗОГСООЛТОЙ болж, цахилгаан авто машин цэнэглэх эх үүсвэр, цахилгааны самбар, тоолуурыг байршуулсан байна.  

Тоолуурын дагуу гарсан цахилгааны төлбөрөө Н.Учрал гишүүн өөрөө төлнө гэдгэээ тус газарт өгсөн албан бичигтээ дурьдсан байсан юм. Nissan LEAF цахилгаан машин нь манай зах зээл дээр 14-15 орчим сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд 4 цаг цэнэглээд 100 км явах боломжтой. Ингэж цэнэглэхэд ердөө 2500 орчим төгрөгийн цахилгаан зарцуулдаг юм байна.

Н.Учрал гишүүн энэхүү үйлдлээрээ цахилгаан автомашины хэрэглээг бий болгох нөгөө талаасаа олон нийтийг цахилгаан машин хэрэглэхийг уриалж буй хэрэг ажээ.

Nissan LEAF машины талаар танилцуулахад, тус машиныг Японы Ниссан Мотор корпораци 2010 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хорт утаагүй гэгээлэг ирээдүйг бүтээх алсын харааны хүрээнд зохион бүтээсэн ажээ. Тиймээс ч Nissan LEAF нь дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа цахилгаан машин болж чаджээ. Норвегийн нэгдсэн вант улсад тус машин нь борлуулалтаараа тэсрэлт хийж улмаар хорт утаа их ялгаруулдаг автомашиныг худалдаанаас гаргахад хүргэж байгаа гэнэ.