2018.02.26
Хөдөлмөр эрхэлж байгаа сая гаруй хүмүүсийн 200 мянга орчим нь л үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлтэй
Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүний 200 мянга орчим нь л үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлтэй байдаг. Энэ нь хувийн хэвшил болоод албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх гол шалтгаан болдог гэдгийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн ерөнхий зөвлөлийн 2-р зөвлөл дээр хөндсөн.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг энэ үеэр дурдсан байна.
Цалин хөлсний худалдан авах чадвар, ажлын байрны баталгаа гээд хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт тулгардаг асуудлуудыг энэ хурлаар хөндөж байна. Хамгийн гол нь нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх баталгааг хадгалж хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна.