2018.02.26
Хүүхдийн холбооны төлөөлөл Засаг даргатай уулзлаа
Дүүргийн хүүхдийн элч буюу Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй дүүргийн хүүхдийн холбооны сурагчид золгож Нохой жилийн ажлын төлөвлөгөөгөө нягтлан ярилцаж, цаашид хийх ажлуудын талаар санал солилцсон юм.
Хүүхдүүдийн зүгээс сургууль бүрт хүүхдийн холбооныхонд зориулсан жижиг кабинет гаргах, олимпиад тэмцээн уралдааны шагналыг бодитой болгож, аль нэг чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах эрхийн бичиг өгч байх тухай саналууд гаргаж байна.
Түүнлэн сурагчид “Малчдад бодитой зүйлээр туслахад бэлэн” хэмээн сэтгэгдлээ хэлж байсан юм.