Утааг бууруулах ажлын хэрэгжилтээр НИЙТИЙН СОНСГОЛ хийхийг шаардаж байна
1992-2017 оны хооронд НИТХ болон тэргүүлэгчдийн хурлаас захиргааны хэм хэмжээний нийт 96 тогтоол батлан гаргасан аж. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсэн байна.
Энэ нь НИТХ болон Засаг даргаас гаргасан шийдвэрүүд хэрэгжих боломжгүй, хэм хэмжээ тогтоох чадамжгүй “цаас” болж хувирсныг илтгэж байна НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү нар мэдээлэл хийлээ.
Ц.Баатархүү
“2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдсөнөөс эхлэн ИТХ, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар дагаж мөрдөх хууль тогтоомж байхгүй болсон байна. Иймд хэм хэмжээ тогтоосон актуудыг улсын нэгдсэн санд бүртгүүлэх, НИТХ болон Засаг даргаас хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаар хуулийн төслийг боловсруулах ёстой. Улмаар НИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт уламжлах шаардлагатай гэж үзэн тус намын бүлэг Нийслэлийн Засаг даргад хандсан. Мөн иргэдийн бухимдал төрүүлж буй автомашин ачилтын үйл явцыг олон нийтэд ил тод, ойлгомжтой болгох асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах нь зүйтэй” гэв.
Учир нь тээврийн хэрэгсэл ачилтын талаар НИТХ-ын бо-лон Хууль зүйн сайдын журам байдаг боловч Зөрчлийн хуультай холбоотойгоор хэрэгжүүлэх боломжгүй болсон аж. Авто-машин ачилтын 17 компанийн үйл ажиллагаа, гэрээ, жилд ачсан машины тоо гэх зэрэг олон мэдээллийг ойлгомжтой, нээлт-тэй болгох шаардлагатай аж.
Тус бүлгээс хийсэн өөр нэгэн мэдээлэл нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх саналыг гаргаж байгаа аж.
Агаар орчны бохирдол бууруулахад нийслэл энэ жил 3.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Харин өнгөрсөн онд 8.4 тэрбум төгрөг тусгасан байна. Г эвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн үзэл санаанаас бусад нь утаа бууруулах үндсэн зорилгоосоо хазайсан төслүүд байсан гэж Ардчилсан намын бүлгийнхэн үзэж байгаа аж.
Түүнчлэн ил тод байгаагүйн улмаас зарим нэг төсөл дээр бизнесийн нөлөөлөл, шахаа бий болсон байх үндэслэлтэй. Иймд утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сард хийх шаардлагатай гэж тус бүлэг үзэж байгаа аж. [ЗГМ]