МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрлээ
2018.01.26

МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага үр дүнд хүрлээ

МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх  чиглэлээр тодорхой арга хэмжээ авах санал шаардлагыг удаа дараа тавьж байсан.

Санал, шаардлагын үр дүнд Засгийн газар А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг цуцлах шийдвэр гаргаж үйлдвэрчиний эвлэлийн гишүүдийн эхлүүлсэн тэмцэл үр дүнд хүрлээ.

Засгийн газар өнөөдөр ОУВС-тай тэтгэврийн нас, зарим төрлийн татварын нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг МҮЭ-ийн холбооноос тавьж буй асуудлуудаар хэлэлцээрт орно.

Монгол Улсын Засгийн газар иргэдийн өмнө хүлээлт үүсгэсэн дээрх асуудлаар ямар үр дүн гаргахыг олон нийт хүлээж байна.