2018.01.23
О.Баасанхүү: МАХН, МАН хоёр цаашдаа эвсэнэ гэж харж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар ярилцжээ.
-МАХН МАН-тай буцааж нэгдэх эсэх нь асуулт болоод байна. Хамгийн сүүлд гэхэд Эх орончдын баярыг танай 2 нам хамтран тэмдэглэхээр болоод их л сүржин тэмдэглэж өнгөрүүлж байх шиг байна. Тэгэхээр цаашдаа энэ хорё нам эвсэх эхний алхам боллоо гэж хүмүүс хардаад байна?
-МАХН бол тухайн үедээ намын нэрийг солихыг эсэргүүцээд, үзэл бодлоороо хуваагдаад тухайн үед Тэрэлжийн тунхаг, Онц их хурал гэж хийгээд хуваагдаж байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр болж байна. Ардчиллыг амьд болгох хэрэгтэй болсон. Хувийн эрх ашиг биш үзэл бодлоороо нийлж засах ёстой юм байна, ялж байж бодлогыг өөрлөхгүй бол түрэмгийлэл газар авлаа гэж бид харж байна. Би эхний байдлаар энэ хоёр намыг эвсэнэ гэж харж байна.