2018.01.23

Ө.Энхтүвшин: Засгийн газрын анхны шийдвэр бол сахилга хариуцлагыг чангатгах

УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин MNB телевизэд ярилцлага өгчээ. Засгийн газрын 100 хоногийн дотор хийсэн ажил бүтээлийн талаар салбарын сайдууд ярилцлага өгч байгаа юм.

Ө.Энхтүвшин: Бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлье гэж Ерөнхий сайдын тушаал гарсан. Засгийн газар өмнөө тавьсан ажлыг амжилттай биелүүлэх гол нөхцөл бол сахилга, хариуцлага. Тэгж байж хүмүүст шаардлага тавина. Ер нь манай Засгийн газрын анхны шийдвэр бол сахилга, хариуцлагыг чангатгах. Үүн дээр хяналт тавьж ажиллах үүргийг Шадар сайдын хувьд надад хариуцлуулсан. Өглөө ажилдаа хэдэн цагт ирэх вэ гэдгээс л сахилга эхэлнэ.