2018.01.12

Д.Тэрбишдавга: Монголчууд бид бие биенийгээ хэлмэгдүүлж болохгүй

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга дахиж хэлмэгдэл гаргахгүй тулд  соён гэгээрүүлэх ажлуудыг  сайн хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Дахиж хэлмэгдэл гаргахгүй тулд  соён гэгээрүүлэх ажлуудыг  хийх хэрэгтэй. Энэ тал дээр хийж байгаа юм байна уу? Музей байгуулах хэрэгтэй. Ном бичиж, хэвлэж байгаа нь сайн. Сургуулийн хүүхдүүдэд соён гэгээрүүлэх чиглэлийн хичээл  оруулах уу?

Нөхөн олговор авах гэж хөөцөлдөж байсан хүмүүст маш их цаг хугацаа ордог. Маш олон хүмүүс хаана, хандахаа мэдэхгүй, учраа олохгүй явж байна. Ийм хүмүүст  зөвлөгөө, тусламж, чиг өгөх байгууллага байна уу? 

 УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар

Иргэд энэ хууль батлагдаж эхэлснээр хоёр  жилийн хугацаанд өргөдөл, гомдлоо гаргана. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, ажлын алба ажиллаж байгаа. Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэс ажлын албатай хамтраад аймгуудад ажилладаг. Одоогийн байдлаар 6 аймагт ажилласан,цаашдаа бүх аймагт ажиллана. Хэлмэгдэл бол өмнөх зууны хамгийн том хар толбо. Бидний хүсэх зүйл биш. Соён гэгээрүүлэх таны саналыг  дэмжиж байгаа

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн

26.1 Хориглох зүйл:Үй олноор нь хоморголон хэлмэгдүүлэх, аймаглан устгах, алан хядахыг Монгол улсад  зөвтгөх, сурталчлах, шагшин магтахыг хориглоно гэж заасан байгаа энэ хуулийн заалтыг хүн бүр мэдэж байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга соён гэгээрүүэх ажлыг хэн хийх вэ? Өнөөдөр бие биенийгээ хэлмэгдүүлээд байгаа шүү. Хоёр том гүрний дунд байгаа гурван сая гаруй хүмүүс бие биенийгээ хэлмэгдүүлж болохгүй.

Соён гэгээрүүлэх ажлыг хэн, яаж хийхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.