2017.12.15

Я.Содбаатар: Хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг алдаршуулах хэрэгтэй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар  хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд нөхөн олговор хэрхэн олгогдох, хэлмэгдсэн иргэдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ямар ажил хийгдэх талаар онцлон сануулж, асуулт асуусан юм.

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар

 Түүхэн үнэнийг иргэдэд ойлгуулах чиглэлд  анхаарч ажиллах хэрэгтэй. 1956,1957 оны үед Намын хянан шалгах хорооны дарга Юүдэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарч,энэ асуудал анх үүссэн. 1988 онд Намсрай гуайгаар ахлуулсан комисс гарч энэ асуудал боссон. 1990,1998 онд ар,араасаа хууль дагаж гарсан.

Шинэ залуу үед улс төрийн хилс хэрэг гэж юу болох, энэ нь цаанаа ямар их хор уршигтай юм.  Энэ асуудлын таниулах олон ажил хийх хэрэгтэй.

 Энэ хуулинд  нөхөн олговор олгох, авах хүмүүсийг тодорхойлох талаар тодорхой зүйл алга. Энэ амаргүй  ажил шүү. Одоо хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд болох  300-400 хүний талаар ярьж байна. Үүнээс гадна олон хүн байгаа.

Архивын баримт хангалтгүй байдаг. Энэ чиглэлээр хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулиндаа байгаа нөхөн олговрын асуудал их хүнд шүү. 

 Хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг алдаршуулах асуудал дээр Цагаатгах комисс яаж ажиллаж байна. Ялангуяа томоохон төрийн зүтгэлтэнүүдийн алдар нэрийг алдаршуулах хэрэгтэй. Энэ нь нэг хүний тухай биш хойч үедээ зөвөөр таниулахад ач холбогдолтой

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

 Нэг сая төгрөг өгч байхад би ажиллаж байсан зөрчил их үүссэн. Лам нарт хүүхэдгүй,голцуу ах, дүү нарынх нь хүүхдүүд байдаг. Үүнийг өргөтгөж тайлбарлаад ач, зээд нь олгосон. Нэг хүний ард 100 гаруй хүмүүс холбогддог. Бие биенийгээ танихгүй лавлагаан дээр ирэхээр авчихсан байдаг. Зарга үүсгээд явахаар яах аргагүй нэг ач,зээ нь байдаг. Ингэж яваад учраа ололцсон.

Хүүхдүүдийнх нь хувьд хоорондоо ярилцаад хэн нь авах вэ? гэдгээ тохиролцох ёстой. Хэлмэгдсэн хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, дахин   хэлмэгдүүлэлт гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.