УУХҮ-ийн сайд Казахстан улсын элчин сайдтай уулзав
2018.01.11

УУХҮ-ийн сайд Казахстан улсын элчин сайдтай уулзав

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.01.10/ Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин нарын хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд К.Кобландин “Өнөөдөр хүлээн авч уулзсанд талархаж байна. Казахстан улс Монгол Улсад геологийн судалгаа болон ашигт малтмал олборлох, баяжуулах тал дээр хамтран ажиллах саналтай байна. Ялангуяа алтны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.

Сайд Д.Сумъяабазар ноён Элчин сайд К.Кобландинд хариу талархал илэрхийлээд, “Бид нүүдэлчин гаралтай, далайд гарцгүй зэрэг олон талаараа ижил төстэй.Тиймээс цаашдаа манай улс болоод Казахстан улс харилцан ашигтай, хамтран ажиллах нь зүйтэй болов уу” гэв.

Мөн "Алт цэвэршүүлэх үйлдвэр"-ийн талаар туршлага судлах, очиж үзэх энэ онд БНКазУ-д зохион байгуулагдах Олон улсын эдийн засгийн арга хэмжээнүүдтэй танилцсан бөгөөд уг үйл ажиллагаануудад УУХҮЯ-ны зүгээс оролцохоор судлаж байгаа талаар УУХҮ-ийн сайд хэллээ.

undefined

Элчин сайд К.Кобландин Д.Сумъяабазар сайдыг өөрийн улсад айлчлал хийхийг албан ёсоор урьж, энэ үеэрээ "Алт цэвэршүүлэх үйлдвэр", Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаа зэрэг газраар явж танилцан туршлага судлах боломжтойг хэлсэн юм.