Төрийн дээд одон медалиар шагнав
2018.01.02

Төрийн дээд одон медалиар шагнав

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил,  Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан дараах  хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

I.Гавъяат уурхайчин, Доржийн Цогбаатар,Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Д.Дамба –УУХҮ, Н.Ганболд –Геологийн судалгааны төвийн захирал,С.Эрдэнэ –Эрдэнэс Таван толгой ХК

undefined

III Алтангадас одон:Т.Зууннаст –УУХҮЯ, Б.Болормаа –АМГТГ, Б.Чинбат –АМГТГ, Ц.Төгс –АМГТГ,Т.Түмэнгүр –Эрдэнэс Таван толгой ХК, Ц.Алтанхуяг –Эрдэнэс Таван толгой ХК,И.Эрдэнэ –Энержи Тех ХХK

undefined

IV. Хөдөлмөрийн хүндэт медаль:Г.Мөнгөнзул –УУХҮЯ,Д.Өлзийсайхан –АМГТГ,Ч.Батчулуун –Эрдэнэс Таван толгой ХК,Д.Мөнхцэцэг –Эрдэнэс Таван толгой ХК,Д.Эрдэнэчимэг –Геологийн судалгааны төв

undefined

Төрийн албаны тэргүүний ажилтан:Б.Оюун –АМГТГ-ын мэргэжилтэн нарыг тус тус шагнасан юм.

Шагналыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон дэд сайд Д.Загджав, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар өнөөдөр гардуулан өгөв.

Шагнал гардуулах үеэр сайд Д.Сумъяабазар "Салбарын тэргүүний хамт олондоо яамны удирдлагуудын нэрийн өмнөөс баяр хүргэе. 2018 он өнөөдрийн амжилтын гараагаар эхлэж байгаа шиг Монгол Улсын хөгжлийн суурийг тавьсан, өгөөжтэй он байгаасай гэж хүсэн ерөөж байна. Төрийн өндөр дээд одон медаль хүртсэн хүмүүстээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе" гэлээ.

Эрхэлсэн ажилдаа чин сэтгэл гарган зүтгэж, үр бүтээлтэй ажиллан Төрийн дээд одон медалиар шагнуулсан уул уурхайн салбарынхандаа баяр хүргэж, цаашдын ажилдаа улам их амжилт гаргахыг хүсье.