2017.12.29
Байгаль хамгаалагчдыг Төрийн дээд одонгоор шагналаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан төрийн дээд одонгоор шагнуулсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардууллаа.
Үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал нараас гадна БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар байлцаж, хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, Умард говийн гүвээт халхын дундад сав газрын захиргааны дарга Д.Жаргалцэнгэл нар шагнагдлаа.
Харин Алтан гадас одонгоор БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Баярбат, Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, Ойн судалгаа хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбат нарыг шагнасан юм.
Хөдөлмөрийн хүндэт медалиар БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ, Богдхан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Л.Мажиг, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогч Д.Энх-Амгалан, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгалт хамгаалагч М.Амарбаяр нар шагнуулсан юм.