2017.11.16
Санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтад 250 гаруй санхүүчид хамрагдлаа
Монгол Улсын Сангийн яам, АЗДТГ, ММНБИ-ийн Дорноговь салбар хамтран Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах,эд хариуцагчдийг мэргэжлийн үнэмлэхтэй болгох сургалтыг 2017.11.15-нд зохион байгууллаа.
Сургалтад “Нягтлан бодох бүртгэл, төсвийн талаар Сангийн яамнаас баримталж буй бодлого, чиг хандлага” сэдвээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаа, “Төрийн сангийн үйл ажиллагааны шинэчлэл, мөрдөгдөж буй дүрэм журам” сэдвээр Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Эрдэнэбадрах, “Нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжлийн байгууллага, түүний цаашдын чиг хандлага” сэдвээр ММНБИ-ийн дэд захирал Л.Батцэнгэл нар мэдээлэл хийсэн бөгөөд эд хариуцагчийн үнэмлэх олгох сургалтууд болон Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалтад төсөвт байгууллагуудын 250 гаруй санхүүгийн ажилтнууд хамрагдсан бөгөөд Эд хариуцагчийн үнэмлэх олгох шалгалтыг амжилттай өгснөөр 148 эд хариуцагч мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.
Сургалтын дараа гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж Замын Үүд сумын санхүүчид тэргүүн байр, Сайншанд сумын санхүүчид дэд байр, Айраг сумын санхүүчид гутгаар байр эзэллээ.