Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах хүслээ
2017.11.14

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах хүслээ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж Үндэсний зөвлөл хуралдуулах тухай албан бичиг явуулжээ.

Тэрээр эрүүл мэндийн даатгалын бие даасан байдлыг хангах үүднээс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний  зөвлөлийг яаралтай хуралдуулж, асуудлыг хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг хүссэн байна.