Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурал боллоо
2017.11.09

Эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөлийн хурал боллоо

ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Өнөөдрийн хурлаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хяналтын хорооноос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг ёс зүйн зөрчлөөс сэргийлэх зөвлөмжүүд тусган бүх шатны эрүүл мэндийн байгууллад энэ сарын 10-ний дотор хүргүүлэх цаашид эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэхийг газар, хэлтсийн дарга нарт Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, үүрэг болголоо.