Д.Тэрбишдагва: Төрийн бодлогоор бусад салбараа онцгой анхаарах цаг болсон
Өнөөдөр /2017.11.03/ УИХ-ын чулуганаар 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ.
Д.ТЭРБИШДАГВА: АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭХ ТУСАМ ХҮМҮҮС АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ, ТАТВАР НЭМЭГДЭНЭ
Танилцуулга дээр эдийн засаг сэргэж, нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдэж, голлох ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр түвшинд байгаа болон уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлтөөс үүдэн бизнес орчин идэвхжиж, аж ахуй нэгжийн борлуулалт нэмэгдэнэ гэсэн байна.
Манайхан уул уурхайгаас хамааралтай улс гэж яриад байна. Канад, Австралийн жишээг их ярьдаг. Австралийн уул уурхайн баялаг маш их. Алт, зэс, хар тугалга гээд бүх баялагаар эхний 5-д ордог. Гэтэл тэр нь ДНБ-ийнх нь 8-хан хувьтай тэнцдэг. Бусад салбараа хөгжүүлж чадаж байна гэсэн үг. Аялал жуулчлал, үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, ноос гээд бүх салбарыг хөгжүүлж байна.
Бид ч гэсэн энэ чиглэлээ түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Нүүрснээс хамааралтай байж болохгүй.
Төрийн бодлогоор бусад салбараа онцгойлон анхаарах цаг болсон. Цаашид ЖДҮ хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх гол салбаруудыг анхааръя. Ажлын байр нэмэгдэх тусам, хүмүүс ажлын байртай болж, татвар нэмэгдэнэ.
ДНБ-ийн бодит өсөлтийн хэмжээ 2018 онд 4,8, 2019 онд 6 болоод, 2020 онд 4,5 болж буурсан байна. Ур нь 2021 он хүртэл эрчимтэй зөв бодлого барих юм бол эдийн засаг сэргэнэ. Цаашдаа орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагын ажил босоо удирдлагатай болсон байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэрэгжүүлж явахгүй бол жил болгон төсвийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулж байна. Тиймээс энэ хуулиндаа тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулах шаардлагатай.
Нэгэнтээ тавьчихсан өр учраас энэ тоо хэвээрээ л байна. Харин ДНБ-ий хэмжээг бууруулах биш нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, ажлын байраа нэмэгдүүлэх тал дээр сайн ярилцах хэрэгтэй.