2017.10.23
Зам тээврийн салбарынхан шуурхай хуралдав
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын шуурхай хурлаа өнөөдөр хийлээ.
Салбарын хэмжээнд өмнөх шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавар болон тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа салбар, харьяа байгууллагын удирдлагууд, газрын дарга нар сайдад танилцуулав.
Сайд Ж.Бат-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлууддаа сайтар анхаарал хандуулах шаардлагатайг шуурхай хурлын үеэр салбарын удирдлагуудад санууллаа.