Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хүргүүлсэн саналыг хэлэлцлээ
2017.10.05

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хүргүүлсэн саналыг хэлэлцлээ

Өчигдөр Автозамчдын холбоонд “Зам тээврийн салбарын норматив баримт бичгийн тогтолцоог боловсронгуй болгох сан” –ийн хөрөнгөөр 2016-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцлаа.

Төлөвлөгөөний дагуу хийгдэж буй “Авто зам, гүүрийн  барилга засварын машин механизмын машин цагийн жишиг үнэ тооцох дүрмийг боловсруулах, машин цагийн тарифыг шинэчлэн боловсруулах” зөвлөх үйлчилгээний  ажлыг ШУТИС, БАС-ын “Барилга, замын технологи, эдийн засаг, төсвийн нормчлолын судалгааны төв” гэрээгээр гүйцэтгэж  Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан техологийн зөвлөлийн хурлаар 2016 оны 10 сарын 11-ний өдөр хэлцэгдэн дэмжигдсэн боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй шалтгааныг ярьсан юм.

Мөн ЗТХЯ-ны  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хүргүүлсэн саналыг хэрхэн тусгасан талаар хэлэлцлээ.

Уулзалтанд  ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд , Авто замын бодлогын хэрэгжилт,  зохицуулалтын албаны дарга Б.Минжбадам,  Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга  Х.Оргил-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Д.Энхтуяа, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, гүйцэтгэгчийг төлөөлөн ШУТИС, БАС-ын “Барилга, замын технологи, эдийн засаг, төсвийн нормчлолын судалгааны төв ”-ийн захирал С.Ганболд нар оролцлоо.