УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Бат-Эрдэнэ нар
2017.10.17

Ерөнхийлөгч 3-4 сайдын асуудалд санал нийлэхгүй байгаа гэсэн мэдээлэл байна

Шинэ засгийн газрын сайдуудын нэрс тодроод удаагүй байна. Ерөнхийлөгч зөвшилцөөгүй байгаа бөгөөд төрийн ордон нам гүм шинэ засгийн газар томилогдохгүй 2 сар хүрэх нь гэтэл ерөнхийлөгч хариу өгөөгүй хэвээр байна.

Хуулийн хугацаа хүртэл хариу өгөхгүй бол шинэ ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ажилдаа ханцуй шамлан орно гэв. 

УИХ-ын гишүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл болон улс орны эдийн засаг,  нийгмийн байдал хүнд байгаа энэ цагт засаг томилогдохгүй, ажил зогсож байгаа нь харамсалтай байна. Хэдэн талд гарч сууж янз янз болж сайдын суудлаас болж байгаа нь байж болмооргүй байна. 

Намын бүлгийн хоёр хуваагдлын үр дүнд бий болж байгаа хуралд алийг нь ч дэмжих хэцүү хүндрэлтэй байдалд үүсээд буйг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.