2017.09.08
"Хүндэт тэмдэг"-ээр шагналаа
Дүүргийн нутаг дэвсгэр 21 дүгээр хороонд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерийн голомтод идэвхи зүтгэлтэй ажиллаж олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалсан Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унртаах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, гал сөнөөгч ахлах ахлагч Б.Содномцэрэн нарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
Мөн энэхүү гамшигт үзэгдлийн үеэр үерийн усанд урсч байсан С.Ичинхүү, С.Баасанхүү нарыг аварсан тус хорооны иргэн Б.Нэргүйг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.