Дээлтэй Монголчууд
"Дээлтэй Монгол" наадмын үеэр
2017.07.10

Дээлтэй Монголчууд

“Дээлтэй Монгол” наадам боллоо.

тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэлэв.

Хотын дарга С.Батболд

18 метр өргөн, 14 метр өндөр хамгийн том “Хүннү” дээлийг дэлгэж, хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхуулав.

“Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.