УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.08.15

Дархан-Уул аймагт гамшгаас хамгаалах сургалт боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хувьд орон нутагт анх удаа “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор” барихаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Тус ажлыг өөрсдийн нөөц боломжоо дайчлан хийж буй нь иргэдэд зөв үлгэр дуйраалал болоод байна.

Мөн Дархан сумын 15 дугаар багт шинээр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барьж байна. Дээрх хоёр барилгын гүйцэтгэлтэй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцлаа.