УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймагт ажиллав
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймгийн Идэр суманд ажиллан УИХ-аас батлан гаргасан хуулиудын хэрэгжилт, улс орны өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн олонасуудлаар мэдээлэл хийж иргэд сонгогчидтойгоо тулгамдсан олон асуудлаар санал солилцож , уулзалт хийлээ.
Хөдөөгийн иргэд өвөлжилт хvндэрч зуд турхан болсон энэ vед сумын төвийн иргэдийн амьдрал хамгийн хvнд байгаа учир төр Засгаас бодлогоор дэмжин зохицуулалт хийх , төр засаг тvвшин, аймаг, сум, орон нутгийн удирдлагууд эв нэгдэлтэй ажиллан ядуурлаас гарах, малжуулах төсөлд иргэдээ зөв хамруулах, жижиг дунд vйлдвэрийг эрхэлж байгаа иргэдээ бага хvvтэй төсөл хөтөлбөрөөр дэмжих, байгаль эх дэлхий, газар нутгаа хамгаалах, баруун бvсэд бvсийн нэмэгдэл олгох, цалин тэтгэврийг яаралтай нэмэх, эмнэлгийн ор хоног 10 байгаа нь учир дутагдалтай холын аймгийн буюу ахмад настай хvмvvсийг хохироож байна гээд олон асуудлаар асуулт асууж хариулт авлаа.
Идэр сумд ажиллах ажиллах хугацаанд Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит Монгол хэл бичгийн 3 дахь удаагийн олимпиадад 18 сумын ЕБС-ийн 400 гаруй сурагч, багш нар оролцсон байна. Олимпиадын Эссэ бичлэгийн уралдаанд тэргvvн байр эзэлсэн Тосонцэнгэл сумын 1-р 10 жилийн сургуулийн сурагч А.Номин-эрдэнэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн ангид төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагналаа.