Тусламжийн цуваа 12 аймгийг зорилоо
Гамшигт өртсөн малчдад зориулж Япон Улсын Засгийн газрын "Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сан", "Өвсний үндэс" хөтөлбөрөөс 999 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, гурил зэргийг буцалтгүй тусламжаар өгсөн байна.
Тусламжийн бараа ачсан цуваа 2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллеө. Тусламжийг Архангай, Баян-хонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөовь, Увс аймгийн малчдад хүргэх юм. Дээрх 12 аймагт тус бүр 100 тонн малын хорголжин тэжээл, 40 тонн гурил ноогдож байна. Мен Япон улсын "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар аймаг бүрт 45 тонн хорголжин тэжээл, 10 тонн гурил илгээжээ.
Цувааг үдэх ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бегеед Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро болон албаны бусад хүн оролцов. Хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгасан Япон Улсын Засгийн газарт Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
Засгийн газар гамшигт өртсөн малчдад зориулж ээлж дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд хохирол багатай даван туулахын тулд нийт 6.8 тэрбум төгрөг зарцуулаад байна.2010 оны дөрөвдүгээр сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд 6,2 сая толгой мал хорогдоод байна.