Завхан нутгийнхаа малчдад 52 тонн тэжээл хүргүүллээ
2010.02.02

Завхан нутгийнхаа малчдад 52 тонн тэжээл хүргүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол  өвөлжилтийн байдал хүндэрсэн аймаг, сум, хаагдсан улсын чанартай зам, давааг онгойлгох, малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх олон асуудлуудыг яаралтай шийдвэрлүүллээ. 

Завхан аймгийн Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Асгат  сумдад хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин тус бүр нэг очоод  байгаа ба Асгат, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Их-Уул, Тосонцэнгэл, Идэр  сумдад  52 тонн  тэжээл хүргүүлж, Улиастай, Тосонцэнгэл сумдын ахмад настуудад 8 тонн гурил бэлэглэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол  Сумдын Нутгийн зөвлөлийн дарга нартай хамтран   нутгийн уугуул, иргэд, хамт олонд хандаж “Сэтгэлийн дэм” аян өрнүүлэн сум бүрийн хандивын дансанд хөрөнгө мөнгө төвлөрүүлэх, нутаг усны малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, цугларсан тусламжийг хүргэх цувааг Завхан нутгийн зүг хөдөлгөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.