Д.Тэрбишдагва: Валютын гүйлгээг Монгол Улсаар дамжуулах ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа. Тэрбээр “Рио Тинто” групп Монгол төрийн гаргасан шийдвэрийг өөрчил хэмээн шахаж болохгүй. Энэ бол ёс суртахуунгүй, Монгол Улсыг доромжилж байгаа хэрэг хэмээн байр сууриа илэрхийлэв.
-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал болж Монгол Улсын Засгийн газартай тохиролцоод байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаанаа дээрх хөтөлбөртэй холбоотой төсвийн тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдын эрхийг хөндсөн заалттай холбон тайлбарлав. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохи- роосон заалт байхгүй. Монгол бол тусгаар тогтносон улсшүү дээ. Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан их түүхтэй орон. Тиймээс нэгэнт л Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол валютын гүйлгээг дотоодын арилжааны банкуудаар дамжуулах ёстой. Ийм л агуулгаар УИХ-аас тог- тоол гаргасан. Үүнийг зөв гэж үзэж байгаа. УИХ-ын энэхүү тогтоолыг буруу гэж хэлэх нэг ч хүн байхгүй гэж бодож байна. Буруу гэж байгаа хүнийг монгол хүн гэж хэлэхэд хэцүү л юм.
-“Рио Тинто” групп төслийнхөө төлбөр тооцоог Монголын банкуудаар дамжуулах хүсэлгүй байгаа учир ОУВС-д шахалт үзүүллээ хэмээн дүгнэх эдийн засагчид цөөнгүй байна. “Рио Тинто” группийн гаргасан энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байна?
-“Рио Тинто” групп дэлхий нийтэд нөлөөлж байна шүү дээ. 2009 оны зургадугаар сарын 27-нд “Рио Тинто” групп болон “Айвенхоу Майнз” компаниас УИХ-ын гишүүн болон УИХ-ын даргад албан бичиг өгсөн байдаг. Уг албан бичигт “Монгол Улс салаа замын уулзвар дээр байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих, эсвэл аль улсаас хараат байхыг сонгох” хэмээн дурдсан байсан. Товчхондоо, тусгаар Монгол Улсын дотоод хэрэгт оролнсон бдчиг өгч байсан юм. Тухайн үед УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл ажиллаж байсан. Ингээд УИХ- ын Тамгын газрын даргаар дамжуулан 2009 оны найм- дугаар сарын 8-нд тусгаар Монгол Улсын дотоод хэрэгт гаднын компани оролцох эрхгүй гэсэн хариу өгсөн юм.
“Рио Тинто” групп олон улсын санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл зээл авсан байгууллагаараа дамжуулан ОУВС-д нөлөөлж байна хэмээн би үзэж байгаа. Монгол Улсын баялгийг олбор- лож байгаа групп ийм үйлдэл гаргаж болохгүй.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Ерөнхий сайд хэлэлцээр бай- гуулахдаа олон улсын гэрээ, хэлэлцээрийн зарчмыг барим- тална гэсэн утгатай албан бичгийг ОУВС-д хүргүүлж байхад ийм бичиг ирүүлсэн нь Монголын төрд нөлөөлж байгаа хэрэг. Монгол төрийн гаргасан шийдвэрийг өөрчил хэмээн шахаж болохгүи. Энэ бол ёс суртахуунгүй, Монгол Улсыг доромжилж буй хэрэг хэмээн бодож байна. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Миний хувьд үүнд туйлын эмзэглэж байгаа. Гэхдээ эдийн засгийн хямралаас гарахын тулд ОУВС-тай тохиролцож ажиллах ёстой.
-ОУВС-гийн “Өргөтгөсон санхүүжилтийн хөгөлбор”-т хамрагдах хугацаа хойш- логдсноор эдийн засагт ямар сөрөг үр дагавар бий болох вэ?
-Монгол Улсын эдийн засагт ямар сөрөг үр дагавар авчрахыг Засгийн газар тооцох ёстой. Манай намын бүлэг ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдах ёстой гэсэн байр суурийг хатуу илэрхийлдэг. Миний хувьд ч энэхүү байр суурьтай санал нэг байгаа. ОУВС-гийн түүхийг аваад үзвэл, улс орнуудад түр зуурын буюу амь зогоох л хөтөлбөр хэрэгжүүлж, туслалцаа үзүүлдэг. Түүнээс биш ийм их хэмжээний мөнгөн урсгалыг бий болгож, дэмжлэг үзүүлж байсан түүх байхгүй. Энэ нь дэлхийн олон орон ОУВС-гийн хөтөлбөр, үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандаж байсны үр дүн юм.
Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс сөнөх юм шиг тайлбарлах нь буруу. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж, валютын ханш өсөхөд хүрвэл хариуцлага хүдээхёстой хэмээн эаналхийлсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлж Оийна. Энэ бол торгоох л арга. Харин ч эдийн засгийн хямралтай үед үндэсний эв нэгдлийг хангаж, улс орон даяараа нэгдэж, баялаг бүтээх боломжтой. Магадгүй богино хугацаанд хүндрэл үүсэх байх. Гэхдээ урт хугацааны эдийн засгийн өсөлтийг нэмэг- дүүлнэ. Монголчууд хүндрэлийг хамтын хүчээр даван туулах ёстой.