Цэргийн жинхэнэ албан хаагчдыг хүлээн авлаа
2017.05.01

Цэргийн жинхэнэ албан хаагчдыг хүлээн авлаа

2016 оны 1 дүгээр ээлжээр зэвсэгт хүчний болон хилийн анги салбаруудад хугацаат цэргийн албанд мордсон цэргүүд 2017 оны 05 дугаар сарын 1-нд халагдаж ирлээ. Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн цэргүүдээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт, Албан бус-Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон угтаж авсан юм.

     Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн цэргийн алба хаагчдыг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах зэрэг ажлуудыг 83 дугаар сургуль дээр зохион байгууллаа. Уг ажлыг дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүд хамтран зохион байгуулж, залуучуудад ямар ажлын байр бэлэн байгаа мөн цаашид ямар чиглэлээр сурч, өөрийгөө хөгжүүлж болох талаар зөвлөгөө өглөө.