Б.Бат-Эрдэнэ: ЗХЖШ-аас шийдвэрлэсний дараа хариуцлагын асуудлыг дахин тавина
Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын төвд гар бөтбөг дэлбэрч, хоёр хүн ать алдаж, найтан хүн шархадсантай хоябоотойгоор салбарын сайдад нь хариуцлага тооцохыг сөрөг хүчнээс шаардаж буй. Батлан хатгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс зарит зүйяийг тодрууллаа.
-Танд хариуцлага тооцохыг сөрөг хүчнээс шаардсан. Харин та тушаал гарган, холбогдох хүмүүст хариуцдага тооцохыг ЗХЖШ-ын удирдлагад үүрэгболгоод буй.
-Бид ослын талаарх мэдээг хүлээж авмагц шуурхай арга хэмжээ авсан. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад боддогын байнгын хороонд болсон явдлын талаар танилцуулсан. Улмаар Сайдын зөвлөл хуралдаж, хоёр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Чиглэл чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээ удахгүй гаргана.
Гэхдээ бид дүгнэлтийг хүлээлгүйгээр энэ сарын 19-нд хуралдаж, тушаал гарган ЗХЖШ-ын удирддагуудад хугацаатай үүрэг өгсөн. Ингэхдээ Засгийн газрын яам, агентлагийн эрх зүйн байдлын болон Батлан хамгаалахын багц хуулийг баримталсан.
ЗХЖШ бол цэргийн мэргэжлийн дээд удирддагыг хангадаг, Засгийн газрын тохируулагч агентлаг. Батлан хамгаалах яам, сайд нь бодлого баримталдаг, иргэний хяналтыг хэрэгжүүлдэг.
УИХ-ьн өнгөрөгч намрын ээлжит чуулганаар баталсан Батлан хамгаалахын багц хуульд зааснаар ЗХЖШ- ын даргыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилдог болсон. Цаашлаад ЗХЖШ-ын орлогч, бүх төрлийн цэргийн командлагч, генералыг Батлан хамгаалахьн сайд томилдог байсан нь өөрчлөгдөж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бүгдийг нь шууд томилдог болсон. Батлан хамгаалахын сайд хурандаа хүртэл цолыг ахиулдаг байсан бол бүх эрхээ ЗХЖШ-д өгсөн. Энэ хуулийн хүрээнд бид хугацаатай үүрэг чиглэл өгсөн.
-Тэгэхээр Батлан хамгаалахын сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцож болохгүй нь. Ерөнхийлөгч буюу Зэвсэгг хүчний ерөнхий командлагчид л уг эрх хадгалагдаж буй юм байна. Гэхдээ та сайдын хувьд уг асууддаар Ерөнхийлөгчид хандах уу?
-ЗХЖШ-аас бүх анги, байгууллага, салбар, нэгжийн захирагч, удирддага, даргыг томилдог. Томилсон эрх бүхий субъект нь хариуцлага тооцох ёстой. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, хариуцлага алдсан хүмүүсийг томилсон субъект нь ЗХЖШ-ын дарга учраас томилсон албан тушаалтандаа хариуцлага тооцох ёстой. Ерөнхий командлагчийн томилж буй бүх төрлийн цэргийн командлагчид Ерөнхий командлагч өөрөө хариуцлага тооцно. Бүх зүйл хуулийн дагуу, шат дараалалтай явах ёстой. ЗХЖШ- ын дарга өөрийнхөө хэмжээнд хариуцлага тооцсоны дараа ажлын хэсгийн дүгнэлт зэргийг үндэслэн хариуцдагын асуудлыг дахин тавина.
-Ер нь батлан хамгаалах салбарт энэ мэт хариуцлагагүй үйл явдал удаа дараа гарч байна. Яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ?
-Ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийх үеэр би салбарын хариуцлага, сахилга батын асуудлыг хөндсөн. Манай салбарт ололт, амжилттай зүйлс байгааг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь уг салбарт олон жил бугшсан асуудлууд байгаа талаар тодорхой баримттай хэлсэн. Батлан хамгаалахын сайдад, яаманд мэдэгдэүгүй нуун дарагдуулсан зүйлс ч байна. Энэ оны нэгдүгээр сарын 23-нд зэсвэгт хүчний 333 дугаар ангид цэргийн алба хаагчдыг ахлагч, сургагч нь дэглэж, дүрэмгүй, хүнлэг бусаар харьцсаны улмаас хөл, гарыг нь хөлдөөж, тайруулахад хүрсэн байсан. Гуравдугаар сарын 10-ныг хүртэл энэ хэрэг явддын талаар би мэдээгүй. Алба хаагчийн эцэг эх нь надад гомдол гаргаснаар мэдэж байх жишээтэй. Уг асуудалтай холбоотойгоор дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ингээд шалгахад жижүүрийн мэдээнд энэ талаар дурдаагүй байсан.