2017.05.01
Аудиторын сургалтыг шинэчлэгдсэн аудитын олон улсын стандартаар явуулж байна
ММНБИ нь хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу аудитын байгууллагыг арга зүйн удирдлага мэдээллээр хангах үүднээс сургалт, семинар зохион байгуулдаг. Мөн шинээр гарсан болон шинэчлэгдсэн олон улсын стандартуудыг орчуулан гаргаж, мэргэжилтнүүдэд мөрдүүлж ажилладаг.
Саяхан Аудитын олон улсын стандарт /АОУС/-701 /Хараат бус аудиторын тайланд аудитын гол асуудлыг мэдээлэх/, АОУС-700 /Санхүүгийн тайланд дүгнэлт өгөх, түүнийг тайлагнах нь/, АОУС-705 /Хараат бус аудиторын тайлангийн дүгнэлтийг өөрчлөх/, АОУС-706 /Хараат бус аудиторын тайлангийн асуудлыг онцгойлсон хэсэг ба бусад зүйлийн хэсэг стандартууд/-ыг тус тус орчуулан хэвлэлээ.
4-р сарын 17-оос 5-р сарын 5-ыг хүртэл ММНБИ-д аудиторын сургалт үргэлжилж байна. Сургалтыг шинэчлэгдсэн Аудитын олон улсын стандартын хөтөлбөрөөр явуулж байгаа бөгөөд 50 гаруй МНБ-чид хамрагдаж байна. Энэхүү сургалтанд хамрагдсан хүмүүс шалгалтаа амжилттай өгч, холбогдох журмын шаардлагыг хангасан тохиолдолд аудит ба баталгаажуулах үйлчилгээ үзүүлэх эрхтэй болдог.
|
|