Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн боллоо
Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс болон замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд мотоцикл бэлэглэлээ.
Гэмт хэргийн илрүүлэлтэд эргүүлийн ажил чухал үүрэгтэй гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг онцоллоо.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэргийг үйлдсэнийх нь дараа хөрөнгө мөнгө зарцуулж илрүүлэх биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг тууштай тасралтгүй зохион байгуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар хэллээ.