Хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэмж олгох төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа.
Улсын Их Хурлаас 2006 онд Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталснаар манай улсын 0-18 насны бүх хүүхэд cap тутам тэтгэмж авч байсан. Харин ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд уг сангаас хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, улмаар хүүхдэд тэтгэмж олгох эрх зүйн харилцааг зохицуулж байсан хуулийг хүчингүй болгосон юм.
Гэвч эрхэм гишүүд улсын хэмжээнд ядуурлын төвшин буурахгүй байгаа одоогийн нөхцөлд ийнхүү "хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг зогсоосон нь хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан олон өрхийн амьдралд хүндээр тусч байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын иргэн 0-18 насны бүх хүүхдэд амьжиргааны төвшин харгалзахгүйгээр cap бүр мөнгөн тэтгэмж олгож байх, уг тэтгэмжийн хэмжээг УИХ тогтоож байх хууль, тогтоолын төсөл санаачилжээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдийг хамруулснаар хүүхэд бүр тэгш хамрагдаж, улмаар хүн амын төрөлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 0-18 насны бүх хүүхдэд /932000/ амьжиргааны төвшин харгалзахгуйгээр сард 20 мянган төгрөг олгоход нийтдээ 223.680 сая төгрөг шаардагдах бөгөөд 2010 оны төсвийн тодотголд 111.840 сая төгрөг тусгах шаардлагатай байгаа юм байна. Уг хуулийн төслийн санаачлагчид ийн өгүүлэв.
Н.БАТБАЯР: Бидний өргөн барьсан төслөөр Монгол Улсын бух хүүхэд cap бүр 20 мянган төгрөг хүртэх юм. Энэ долдугаар сарын 1-нээс cap бур хүүхдийн мөнгийг олгодог болъё гэж байгаа. Эх үүсвэрийн хувьд энэ жил 120 тэрбум, ирэх жил 240 тэрбум хэрэгтэй. Төсвөөс гаргах бололцоотой мөнгө. Одоо хэлэлцэж байгаа төсвийн тодотгол дээр гэхэд 360 орчим тэрбумын зардал нэмж байгаа. Үүний 120-ийг нь хүүхдэд зориулж яагаад болохгуй гэж. Нэмж байгаа зардлынхаа гурван төгрөг тутмын нэгийг нь л хүүхдэд өгье гэж байгаа юм. Нэгэнт л ийм зардлын эх үүсвэр байгаа юм чинь түүнийгээ зөв зуйлд нь зарцуулъя, үр хүүхдийнхээ ирээдүйд зарцуулъя гээд ийм төсөл өргөн барилаа.
Д.ОЮУНХОРОЛ: Хүүхдийн мөнгө гэдэг бол хүүхдийн ирээдүйд хийж байгаа бага ч гэсэн хөрөнгө оруулалт. Ямар ч байсан төсөл өргөн барилаа. Үүнийг Монгол Улсын төвлөрсөн төсөвтэй хэрхэн уялдуулах, ямар хэлбэрээр, яаж олгох зэргийг УИХ шийдвэр гаргасны дараа Засгийн газар тогтоох ёстой. Cap бүр хуухдэд олгодог байсан тэтгэмжийг сэргээж, 20 мянга болгох нь бидний өргвн барьсан хуулийн гол зорилго. Хэлэлцүүлгийн үеэр янз бүрийн өөрчлөлт орж магадгүй. Хүний хөгжил сангийн тухай хуультай яаж уялдуулах юм, төсөвтэй яаж нийцүүлэх вэ гээд.
Р.ГОНЧИГДОРЖ: Асуудал мөнгөний тооцоонд биш нийгэмд байгаа шаардлага юм. Хүүхдээр дамжуулж өрх гэрийг дэмжих бодлогын хүрээнд cap бур өгдөг байсан. Өрхийн байнгын эх үүсвэр байсан. Тиймээс cap бүр хүүхдэд 20.000 төгрөг өгөх нь үр ашигтай шийдвэр. Иргэд 70.000 төгрөгөөр нэг удаа л нэг зүйл авдаг, байнгын орлого байж чадахгүй. Харин ч зардал бий болгох хэрэглээ болж байна. Тиймээс cap бур олгох нь чухал юм. Эдийн засгийн өсөлтөөс хүүхдүүд хүртэх нь зүйтэй. Хүний хөгжил сан, төсөв, намуудын амлалттай хэрхэн уях зэрэг нь нэг их хүндрэлтэй биш шүү дээ.