2017.03.31

4 сарын 1-нээс эхлэн автобус зөвхөн картаар үйлчилнэ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болоод байгаа. Маргааш буюу 4 дүгээр сарын 1 нээс бэлэн мөнгөөр бус картаар зорчих бөгөөд хянагчид зорчигчдод шаардлага тавих юм байна.