ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ДАМЖИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ
2017.02.25
Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Өтгөсөө хүндэлж, нялхсаа баясган, ураг төрөл, удам гарлаа мэдэлцэж, ахан дүүстэйгээ амар мэндээ эрэн золгодог хотол түмнийхээ сар шинийн баярын мэндийг Чингэлтэйчүүд Та бүхэндээ хүргэе.
Чингэлтэй дүүргийн маань иргэд өмнөх сонголтоо эрхэмлэн, итгэл өгч, хариуцлага үүрүүлсний хариуг бид хийж бүтээснээрээ хариулах учиртай. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээсэн бүхнээ үргэлжлүүлэн, дүүрэг, хороодоо хөгжүүлэн цэцэглүүлэхийн төлөө их ажил өрнүүлэх урам зориг дүүрэн ажиллаж байна.
Дүүргийнхээ иргэдэд эрүүл амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө 2017 оныг Чингэлтэй дүүргээс Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Жилийн хүрээнд иргэдийнхээ эрүүл, сайн сайхан амьдралын төлөө тод томруун ажлууд хийж бүтээхээр төлөвлөөд байна.
Мөн төрөлх дүүргийн маань 25 жилийн ой 2017 онд тохиож байна. Бид дүүргийнхээ хөгжилд иргэдийнхээ бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог эрхэмлэн, хамтын ажилллагааг хөгжүүлэхийг зорьж байгаа билээ. Та бүгдийн маань идэвх санаачилга дүүргийн хөгжлийн түлхэх нэгэн хүч нь байх болно.
Төрөлх дүүргээ хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэж ирсэн хүн бүхэнд сайны ерөөл өргөе.
Ирж буй Алтан унжлагат хэмээх тахиа жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай.
Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ДАМЖИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
ДАМЖИНГИЙН БАТ-ЭРДЭНЭ