Нийслэлийн гэр бүл хүүхдийн хөгжлийн газрын дарга Я.Байгальмаа, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн
2017.02.23

Улаанбаатарт 450 мянган хүүхэд амьдарч байна

Нийслэл хотод 450 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийн эрүүл аж төрөх, амьд явах, хөгжих, хамгаалуулах эрх нь тодорхой хэмжээнд зөрчигдөж байгааг дараах тоо баримт илтгэж байна.

Хүүхдийн эсэн мэнд эрүүл амьдрах эрх зөрчигдөж, 2016 он гэхэд 2525 хүүхэд гэмтэл, осол түлэгдэлтэд өртсөн байна.