Энэ онд Говийн бүсийн сургалтын төв, Биеийн тамирын цогцолбор ашиглалтад орно
2017.02.16

Энэ онд Говийн бүсийн сургалтын төв, Биеийн тамирын цогцолбор ашиглалтад орно

Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан байдаг. 

Уг жагсаалтад Батлан хамгаалах сайдын эрхлэх ажлын хүрээнд 2013 онд барилгын ажил нь эхэлж, 2017 онд дуусах нэг төсөл, нэг барилга байгууламж байна. Үүнд, 

- Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хэрэгжих Говийн бүсийн сургалтын төв төслийг 2017 онд дуусахаар төлөвлөжээ. Энэ төслийн нийт төсөвт өртөг нь 7,5 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 667,4 сая төгрөгөөр санхүүжүүлснээр Говийн бүсийн сургалтын төв ашиглалтад орох юм байна. 

- Мөн Батлан хамгаалах их сургуулийн "Биеийн тамирын цогцолбор"-ын барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд энэ онд дуусч, ашиглалтад орно. Нийт 6,2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй баригдаж буй уг цогцолборын ажилд энэ оны төсвөөс 25,7 сая төгрөг төсөвлөжээ.