2017.02.10

О.Содбилэг: Эдгээр хүн 19 жилийн дараа, энэ өдөр зорьсондоо хүрчээ

УИХ-н чуулганаар  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг тухайн үеийн эрх баригчдад хариуцлага тооцох ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Хавраас хойш энэ асуудлыг ажиглалаа. Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд маш олон сонгогчид хандаж, асууж байна.

Хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхэд,  надтай, миний гэр бүлтэй холбоотой асуудал яригдаж байгаа.

Миний аав Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Монголын талд 51 хувь ирэхэд гар бие оролцож, гадагшаа гардаг тэр валютын урсгалыг Монгол руу татсан хүн. 1990 оны хүндрэлтэй үед Эрдэнэт үйлдвэр дангаараа Монгол улсыг үүрч явж байсан юм. 

1998 оны 6 сарын 28 -ны өдөо 49 хувь болон Дубайн гэрээг хийхэд эрх барьж байсан хүмүүс Эрдэнэтийн үүд хаалгыг эвдэж дайрч орж байсан. Үүнээс хойш 19 жилийн дараа энэ өдөр зорьсондоо хүрчээ.

Сүүлдээ бүүр улстөрийн аллагын захиалагч мэтээр ярих боллоо. Үүнийг хийсэн зүйлийнхээ талаар олны анхаарах анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх гэж ийм хэрэг зохиож байна гэж харж байгаа. 

Хувийн хэвшил Эрдэнэтийг авах нь буруу биш. Хууль зөрчигчид нь тухайн үеийн эрх баригчид юм. тухайлбал төрийн 3 өндөрлөг.  Яагаад ҮАБЗөвлөл хуралдаагүй юм бэ. Эрдэнэт бол жижигхэн ААНэгж биш.

Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийг бүгдийн Ч.Сайханбилэг гэдэг хүний засгийн газар хийсэн.  Тэр үед төрийн удирдаж явсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Хувийн ААНэгжүүд ямар овсгоо,  самбаа гаргасныг нь сайн мэдэхгүй. Энэ бол шүүх хурал биш. Гэхдээ байгаа нөхцөлийг улс төрийн өнцгөөс харахад эдгээр том асуудлууд дээр хэдхэн тооны хүмүүс, энэ олон жил хамтдаа явж, гүйцэтгэж, хэрэгжүүлж байна.