2017.01.30

О.Баасанхүү: Эмнэлгийн ачааллын 50 хувийн бууруулах арга чинь спорт юм шүү

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуу, хариулт авав. Тэрээр, 

Манай Эрдэнэтэд Монгол улсад ганц усан бассейнтай хүүхдийн цэцэрлэг байдаг байсан нь хүүхэд авахаа болиод удаж байна. Сайд Эрдэнэт хотод очихдоо үзэв үү. Цэцэрлэгээс нь бэлтгээд цааш явахад усан спортын олимпын аварга төрөхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэр цэцэрлэг нь хаагдчихсан байна. Манай засаг дарга, Сайд нар нь ч тоохгүй юм. Өргөтгөл нэрээр 1-2 тэрбум төгрөгөөр засвар хийхэл л  тэнд бүх материаллаг бааз нь байгаа юм.

Биеийн тамир спортын асуудлыг бид нухацтай авч үзэх хэрэгтэй. Ялангуяа зарим спорт заалууд хувийнх юм шиг хүн тоглох боломжгүй, нэг байгууллага түрээслээд авчихсан байдаг. Бодлогоор яаж энэ спортыг дэмжих вэ? эмнэлгийн ачааллын 50 хувийн бууруулах арга чинь спорт чинь шүү дээ.

Ж.Батсуурь сайд хариулав

Усан спортыг дэмжиж байгаа.Хөдөө, орон нутагт усан спорт байх ёстой гэж анх санаачлаж барьж, байгуулж байсан хүн. ЕБС-ын хөтөлбөрт оруулж, боломжтой газруудад нь зааж сургах шийдвэр гаргана гэж бодож байгаа. Орхон аймагт дуусаагүй, засварлаж шаардлагатай барилгатай танилцсан. Дээрх бассейныг засварлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм. 2017 онд манай 4 салбарын засварын хөрөнгө 5 тэрбум батлагдсан. Үүнийг аймаг, дүүрэгтээ хувааж үзвэл, 1 аймагт 140 мянган төгрөг оногдож байгаа. Энэ мөнгөө аль хөрөнгө оруулалтаа зарцуулахыг өөрсдөө шийдэж байгаа.