Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж байна
2016.12.23

Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг нээлттэй хэлэлцэж байна.

Уг асуудлыг хаалттай хэлэлцэх хүсэлтээ нэр бүхий гишүүд тавьсны дагуу хаалттай хэлэлцье гэж санал хураасан ч санал хураалтад 48 гишүүн оролцсоноос 26 гишүүн татгалзаж, 54,2 хувийн саналаар нээлттэй хэлэлцэх боллоо.

Ийнхүү нээлттэй хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар нарын 20 гишүүн үг хэлж, асуулт асуухаар нэрээ өгөөд байна.