УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх асуудал
Улсын Их Хурлын нэгдсэн Чуулган
2016.12.23

УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх асуудал

УИХ-ын 2016 оны 12 сарын 23 ны Баасан гаригийн нэгдсэн Чуулган 51 хувийн ирцтэй эхэллээ.

"Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" асуудлыг өчигдөр хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн завсарлагаас болоод хэлэлцэхгүй байгаад эрх барих хүчний гишүүд шүүмжлэлтэй хандаж байна.

Түүнчлэн УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж цэгцлэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн дэд дарга Я.Санжмятав болон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар сануулж хэлэв.

Өнөөдөр хэлэлцэх асуудал
  • “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.