О.Баасанхүү гишүүн дахин "бүлэг" даргална
УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлж буй О.Баасанхүү гишүүн
2016.11.28

О.Баасанхүү гишүүн дахин "бүлэг" даргална

УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлж буй О.Баасанхүү гишүүн ганц хүн ганцдахгүй болохыг харуулж, юм юм амжуулж явна. Саяхан 21 аймгийн христийн сүмийн ахлагчид буюу пасторуудыг Төрийн ордонд чуулуулж дөнгөсөн бол Улс тунхагласны баярын өдрөөр тойргийнхоо гэр хороолллын өрхүүдийн түлээ нүүрсийг дөхүүлж өгчээ.

Түлээ нүүрсний санхүүжилтийг өөрийн цалингаас гаргасан бөгөөд “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжигчид” хэмээх залуусын клубтэй болж амжсан байна. Үүгээр ч зогсохгүй МАХН-ын ганц дайчин УИХ-д найман гишүүн бүхий бүлэг үүсгэсэн гэдгээ М.Энхболд даргад албан бичгээр хүргүүлсэн гэнэ. Тэрбээр өөрийн гэрээ АН-ын даргад гор дэвшүүлээд буй Ж.Батзандан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар,

Н.Амарзаяа, М.Билэгт зэрэг МАН-ын бүлгийн гишүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэгтээ элсүүлж дөнгөсөн аж. Энэхүү лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар баглуулах зорилго агуулж буй гэнэ. Ийнхүү хаалганы цаадах гэмт хэрэг УИХ-д бүлэг байгуулах хүртэл өндрөө авчээ.

О.Баасанхүү гишүүний хувьд өнгөрсөн парламентад бүлэг удирдаж байсан түүхтэй. Тэрбээр өнгөрсөн хавар УИХ дахь МАХН-МҮ АН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг даргалсан бөгөөд таван өдрийн дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбищдагва, Ч.Улаан нар МАХН- аас гарч, МАН-д элссэнээр “Шударга ёс” эвслийн бүлэг автоматаар татан буугдсан юм.