Агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайдаас асуулаа
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын ерөнхий агуулга.
Тэрээр Нийслэл хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ тогтоосон стандартаас 2-7 дахин их болсон агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасхаас гадна 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.
Гэтэл Нийслэлээс авч хэрэгжүүлж буй 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өмнө нь хэрэгжиж байсан сайжруулсан зуух, түлшний хэрэглээг үргэлжлүүлэхээр төлөвлөж хугацаа их гэдэг шалтгаанаар иргэдийг аргацааж байна. Ийм учраас агаарын бохирдлыг хэмжээ хэтэрч байгаа талаар, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар асуулга тавьж байна.
Асуулгын хариуг 2017 оны 1 сарын 4 ны дотор бичгээр болон УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгоно уу?