Бурхан багшийн сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээлээ
2010.01.14

Бурхан багшийн сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээлээ

Хөвсгөл аймгийн төвийн Гандан-даржаалин хийдийн өмнө монгол хүний оюун ухаан, сэтгэмж, гарын ур дүйг шингээсэн Бурхан  багшийн сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээсэн сүрлэг сайхан хөшөө дурсгал бослоо. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран бүтээлгэсэн сэрэг дүрийг Улаанбаатар хот дахь “Үүдэн чулуу” ХХК-ийн барималч, чулууны сийлбэрч уран бүтээлчид дөрөвхөн сарын хугацаанд урлан бүтээсэн байна.

Эл сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээсэн бөгөөд суурьтайгаа 7.65 см өндөр, 45 тонн орчим жинтэй сүрлэг сайхан хөшөө дурсгал юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.