Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны нээлт боллоо
2016.10.18

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны нээлт боллоо

Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан билээ. 

Уг шийдвэрийн дагуу өнөөдөр Боловсролын зээлийн сангийн нээлт боллоо. Сургалтын төлбөрийн зориулалттай Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд зээлийг арилжааны банкууд олгох юм байна. Зээлийг энэ сард багтаан олгож эхлэхээр төлөвлөжээ.