2016.01.26
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 57 дугаар тогтоолоор Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн баталсан. Энэхүү бодлогод тусгасан зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна.