Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ
2016.09.28

Хорио цээрийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад тусламж үзүүллээ

Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баянхангай зэрэг сумдад малын гоц халдварт цэцэг болон шүлхий өвчний дэгдэлттэй байгаа.

Аймгийн Онцгой байдлын алба, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг 15 хяналтын цэгт хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Аймгийн Улаан загалмайн хорооноос голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа 50 гаруй албан хаагчдад дулаан хөнжил, гудас, хувцас, ариун цэврийн хэрэглэл зэрэг эд материалын тусламж үзүүлж аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ.