2016.09.22
"Яаралтай цуглар" дохиогоор ажиллалаа
Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/226 дугаар тоот тушаалаар гамшгаас хамгаалах албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа анги байгууллагын албан хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллууллаа.
Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын Ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн өвөлжилтийн бэлтгэл ажил, албан хаагч нэг бүрийн бэлэн байдлыг шалгаж тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа.